ДЭЛХИЙН ЧАНСАА ОЛГОХ ТЭМЦЭЭНЭЭС Т.ТУЛГА АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
urug.mnСэтгүүлч: Админ
СПОРТ 4 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох ээлжит тэмцээн Унгарын Будапешт хотод болж, Монголын шигшээ баг 2 алт, 2 хүрэл медаль хүртсэн байна.

Тодруулбал,

  • Эрэгтэй -65 кг жинд Төмөр-Очирын Тулга алт
  • Эмэгтэй -50 кг жинд Долгоржавын Отгонжаргал хүрэл
  • Эмэгтэй -53 кг жинд Бат-Очирын Болортуяа алт
  • Эмэгтэй -72 кг жинд Энх-Амарын Даваанасан хүрэл медаль тус тус хүртэв.

Токиогийн олимпын хүрэл медальт Б.Болортуяа европын хошой аварга Шведийн Эмма Малмгрен, ДАШТ-ий хүрэл медальт Канадын Диана Уайкер, АНУ-ын Доминик Парриш нарыг, Т.Тулга АНУ, Канад, Унгар, Киргизийн бөхчүүдэд нэг ч оноо алдалгүй цэвэр ялсаар аварга болжээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна