Б.ТУУЛ: ТАРГАН ГЭЭД ЧУЛУУГААР ХӨӨГДӨХӨД ЗҮРХ ӨВДДӨГ Ч, “ҮХЭЭЧ” ГЭХ ШИГ ХАТУУ ЗҮЙЛ БАЙГААГҮЙ
urug.mnСэтгүүлч: Б.ОДГЭРЭЛ
НИЙГЭМ 5 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

Бид энэ удаа хориод жил сувилагчаар ажилласан С.Туул гэх эмэгтэйтэй ярилцлаа. Түүний хувьд илүүдэл жинтэйн дээр зүрхний өвчтэй. Үүнээс шалтгаан олон нийт хүмүүс, үг үйлдэл хандлагаараа хэрхэн гадуурхдаг тухай ярьсан юм. Мөн тэрээр бусдыг гаднах үзэмжээр нь ялгаварлаж харьцдаг хүмүүсийг хараад эмзэглэдэг тухай хэлсэн юм.

Тэрбээр ярихдаа, “Ер нь хүүхэд байхын л махлаг, ангиасаа хамгийн бондгор нь байсан. Нутагтаа гуравдугаар анги хүртлээ л сурсан. Хагалгаанд орсныхоо дараа нэг анги улирч байлаа. Тэр үед надад их хэцүү байсан. Хүүхэд болгон л “улиранхай, зүрхний өвчтэй” гээд л шоолдог. Хүн хэлэхгүй ч гэсэн хандлагаараа л анзаарагддаг л даа. Энэ тэнд явахад чулуу шидэх ч тохиолдол бий. Тэр болгонд зүрх өвддөг, эмзэглэдэг байсан юм. “Хэзээ нэгэн цагт би огт өөр хүн болно доо” гэсэн бодол намайг их хурцалж өгч байсан юм болов уу гэж боддог. Яг л биеийн хэлэмжээрээ ч юм уу, надад дургүйлхсэн хүнд бол би юм ярьдаггүй. Яах вэ тухайн хүнд өөрт тохируулаад л харьцдаг. Сувилагч хүн хүнийг үйл хөдлөл, нүдээр нь ямар хэлэмж илэрхийлж байгааг мэддэг болчихдог юм л даа.

Ер нь хүмүүс тэр хүний амьдралаар явж үзээгүй, дотоод сэтгэлийг нь мэдрээгүй байж өнгөцхөн хараад янз бүрээр хэлэх хамгийн утгагүй зүйл гэж боддог. Яг хэлмээр байгаа бол маш гоёор тайлбарлаж болно шүү дээ.

Сая наймдугаар сард миний зүрх өвдөөд Цэргийн эмнэлгийн зүрхний тасагт хэвтэхээр очсон. Тэгэхэд зүрхний бичлэг хийж байгаа сувилагч намайг, “Чи одоо болиоч, үхсэнээ хийж ирж байгаа юм. Яв яв” гээд л. Тэгэхээр нь “яасан та” гэсэн чинь, “Яадаг юм чи. Эмнэлгийн хүн байж наад биеэ хар. Ингэтлээ таргалчхаад, үхсэнээ хийж наашаа ирдэг юм. Яв. Гэртээ очиж үхэхгүй юу” гээд л. Тэгэхэд би маш сонин болсон. Үхэхгүй юу гэдэг үг надад маш эмзэг туссан. Тухайн үедээ их сонин болсон. Тэгэхэд чимээгүй л зүрхний бичлэгээ хийлгээд гарсан юм. Хүн чинь тэгээд тарган байхаар гэрээс гаръя, хүмүүстэй харьцъя гэдэг бодолгүй л болчихдог юм билээ. Улам бүгээд л байгаад байдаг. Гэхдээ тарган байлаа гээд би нэг их сэтгэлээр унадаггүй. Энэ маань хэвшмэл хөдөлгөөн болчихсон. Би ажлаа хийхдээ, хэнээс ч илүү хөдөлгөөнтэй, хэний ч хийгээгүйг хийдэг учраас өөртөө бол маш бардам байдаг. 


Хүний гадаад үзэмж биш, дотоод сэтгэлийг нь хараад, хүнтэй хүн шиг харьцаад яваасай гэж хүсдэг дээ.

Хүмүүсийн хандлага их сонин. Эмчтэй нэг өөр харьцдаг. Сувилагчтай бас өөр харьцдаг. Хүний өмссөн зүүснийг харж нэг харьцдаг. Тэгэхээр хүний өмссөн зүүсэн гадаад төрхөөс илүү хүн гэдэг утгаар харьцвал болохгүй зүйл байхгүй.

Одоо төгсөж, ажиллаж байгаа эмч, сувилагчид маань арай нэг хайнга, бардам байна. Зүгээр нэг сувилагч, эмч мэргэжил эзэмшчихлээ гээд болчихгүй. Хүнийхээ сэтгэл зүрхтэй тулж ажиллаж байж л тэр хүн маань эмчилгээ ч авна, үр дүн сайн байдаг юм. Яг л өвчтөнтэйгөө хамгийн ойр хүн бол сувилагч. Тэр дундаа сэхээний сувилагч хийж байхад маш хүнд хэцүү хүмүүстэй таардаг. Дагаад уйлна. Дагаад харамсах зүйл их гардаг. Харамсахаасаа аврах нь олон байсан даа. Тэр хүмүүс маань эдгэрээд, баярлалаа гэдэг үг хэлээд гарах хамгийн гоё” хэмээн ярилаа.

20 сэтгэгдэл


comment image

Зочин - 2023-06-24

Тарган байлаа гээд яадгийн хүнд ямар хамаа байнаа. Хүмүүс арай дэндүү хүний амьдрал руу орох юм.МЭРГЭЖИЛДЭЭ эзэн бллсон мундаг бүсгүй ТУУЛДАА ажлын амьжилт хүсье.

192.82.80.127


comment image

Зочин - 2023-06-25

Өөрт болж бвал хэнд хамаатай юм өөрийнхөөрөө л бай туранхай хүн зүрх нь бас өвддөггүй гсэн зүйл хаа бна үхэхээ хүрвэл тарган нь ч үхнэ туранхай нь үхнэ туранхай хүн мөнхийн ус уусан гэж дуулаагүй юм бна шүү

103.57.95.86


comment image

Зочин - 2023-06-25

Сайхан бүсгүй чамдаа амжилт хүсье бүү шантар хүнээр үүрүүлэхгүй л бол болоо юм биш үү үзэмж харж хүнтэй харьцдаг явдал бол тэнэг хүний зан Өдөр 3цагаас хойш хоол бүү ид 1сарын дараа л мисс за амжилт мэргэжил нэгт нөхөр минь

202.55.188.97


comment image

Зочин - 2023-06-25

Тураач хатуу болохоос үнэн юм хэлсэн байна.

122.201.31.73


comment image

Зочин - 2023-06-25

Өвчний улмаас таоргалсан хүнийг тур гэж яаж хэлэх хүмүүс дандаа тэгдэгийн цаад учир шалтгааныг нь мэдэхгүй хэвтэж

202.21.108.4


comment image

Ганаа - 2023-06-25

Үнэхээр хүний төлөө сэтгэлтэй мэргэжилдээ эзэн болсон сайн сувилагч эгч шүү...Баярлөлөаа таньд.эрүүл энх хүсье

66.181.161.248


comment image

Хоолоо соль - 2023-06-25

Тарган байна гэдэг мангарынх. Тарганаа өмөөрнө гэдэг тэнэгийнх. Гурил, төмс, будаа, чихрээ хасаж чадахгүй бод доромжлуулаад л явна

89.8.228.34


comment image

Зочин - 2023-06-25

Mundag suwilagch shvv setgeleeree boginohon hugatsaand ch gesen hamt ajillaj bsan shvv

202.9.47.61


comment image

Зочин - 2023-06-26

Өөрт тээргүй бол тарган туранхай огт хамаагүй тэгээд ч хүний ямар байх хэнд ч хамаагүй ямар нэгэн юмнаас л тарган байдаг тйм болохоор мэргэжилдээ сайн чин сэтгэлтэй тус ч ийм хүмүүс одоо цагт ховорхон болсоон энэ үед ард иргэддээ үнэн ч сэтгэлээр өвчтэй зовж байгаа хүмүүсэд харамгүй тусдаж яваа бүсгүйдээ хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

192.82.70.243


comment image

Зочин - 2023-06-26

100 гарсан тарган хүн байна аа. Би ч бас өвчний таргатай. Гэрээс гарахгүй зожигроод улам таргалсан. Доромжлол сонсоод шар хөдөлдөг л юм даа. Гурил цагаан будаа гурилан идэх юм хасаад 3 сар болж байна. 13 кг хасагдсан. Өвчин гэж өөрийгөө өмөөрч , бусдад гомдоод байлгүй тэмцэж болж байна. Эхлээд идэх юм олдохгүй хэцүү л байсан. Болдог л юм байна. Одоо сайхан байна аа. Цаашдаа ч хүссэн жиндээ очтол энэ эрчээрээ явна гэж бодож байгаа. Тэр зүрхний бичлэг хийсэн сувилагч хатуу ч гэсэн зөв үг хэлсэн байна. Би ч бас эмнэлэгт үзүүлэх болгонд эмч бүхэн миний жингийн талаар хэлээд, миний дургүй их хүрдэг байсан шүү

103.57.93.171


comment image

Зочин би - 2023-06-26

Зүрхний сувилагч хатуу үг хэлээгүй тэр хөөрхий эмэгтэйг доромжилсон байна. Эмнэлгийн хүн хүнийг сэхээсэй гэж хүсдэг болохоос үхээч чи гэж хэлж болдог юмуу. Хатуу үг хэлж болноо. Та тур, 18 цагаас хойш хоол битгий ид гэдэг ч юмуу тээ. Харин үхээч чи гэж хэлж арай болохгүй л дээ.

192.82.72.120


comment image

Зочин - 2023-06-26

Ховдогийн гай өөр юу ч биш

103.229.123.99


comment image

Зочин - 2023-06-26

Арай ч манай цэргийнхэн ингэж хүн доромжлоод сууж байх завтай сэтгэлгүй хүмүүс биш л дээ уг зориулалт нь Цэргийхэндээ л үйлчлэх эмнэлэг даанч зориулалт өөрчилсөнөөс болоод энгийн дураараа тарган гахайнууд хүн гүтгэж доромжилдог болчихож одоо ч бүүр цэргийнхэн ахмадууд ор хүлээж хэдэн сар болдог болсон байна лээ нэр устай нь хэлэх хэрэгтэй худлаа үхтлээ чихэж таргалчихаад тэр Саруул гэдэг Фитнесс багш дээрээ очиж тураарай дуракаа хамт олныг ингэж харлуулж болохгүй Ковидоос олон ч хүн аварсан мундаг хамт олон шүү бүдүүнээ

103.212.117.200


comment image

Зочин - 2023-06-27

⁸цэргийн эмнэлгийн зүрхний биёлэгний сувилагё ёстой ёс зүйгүй сувилагч бнаа адилхан мэргэжил нэгтэй бж яаж үх гэж чадаж бна бэ тэр сбвилагётыг өөрийн нь ажлаас нь хал!!!

202.55.188.88


comment image

Зочин - 2023-06-27

үнэн л ярьсан байна эмнэлэгийн ажилын ачааны хүндийг сувилагч үүрдэг гэж үнэн шүү

66.181.166.231


comment image

Зочин - 2023-06-27

unen l helsen bn. adilhan suvilagch bolohooroo archaagui bgaa chamaig haraad setgeld chini ortol helsen bn. targaldag uvchin gej bhgui. bitgii hudlaa uvchin zohioj uuriiguu umuuruud bai

202.21.107.68


comment image

үнэхээр мундаг шүү та, ажилын амжилт эрүүл энхийг хүсье Зочин - 2023-06-27

үнэхээр мундаг эгч шүү эрүүл энхийг хүсье

192.82.71.195


comment image

Зочин - 2023-06-27

СЭТГЭЛ ГЭРЭЛТЭЙ БАЙХАД ЧИ ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ . АМЖИЛТ ХҮСЭE!!!

103.26.193.10


comment image

Зочин - 2023-06-27

Бүх хүн идсэнээс болж тарган байхгүйшдээ өвчнөөс болсон тарган нь яагаад ч турахгүй байхад яах юм юмны учрыг мэдэж байж хуцаарай зарим хүмүүс ээ

192.82.80.116


comment image

Зочин - 2023-06-27

Тарган нь мангарынх тураач гэнүү уучлаарай анагаах ухааны өчүүхэнч мэдлэггүйгээрэй бүү тэгэгт за юу өвчин гэж диилдэшгүй хэцүү юм байдаг юм түүнээс болоод таргалаад байдаг хүмүүс байдаг иим зовлонтой хүмүүсииг бүү дээрэлхээд бай малууд аа

192.82.80.116