ОХУ-ЫН АРМИ УКРАИНЫ ЭМНЭЛЭГ РҮҮ ХАЛДАЖ, ХОЁР ХҮНИЙ АМИНД ХҮРЛЭЭ
urug.mnСэтгүүлч: admin
НИЙГЭМ 9 сар өмнө

urug.mn

urug.mn image

Украины зүүн хэсгийн Днепр хотын эмнэлэгт Оросын арми агаарын цохилт өгсний улмаас хоёр хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан гэж Украины албаныхан мэдэгдлээ.Шархадсан хүмүүсийн дунд гурав, зургаан настай хоёр хүү байгаа аж. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ халдлагыг "цэвэр харгислал" гэж тодорхойлсон ба гал сөнөөгчид ослын газарт ажиллаж, барилгаас утаа гарч байгааг харуулсан эмнэлгийн видео бичлэгийг нийтэлжээ. Украины сөрөг довтолгооноос өмнө сүүлийн хэдэн долоо хоногт ОХУ-ын зүгээс Украинд цохилт өгөх ажиллагаа эрчимжиж байгаа юм. Украины эрх баригчид нэг шөнийн дотор Оросоос хөөргөсөн 17 пуужин, 31 нисгэгчгүй онгоцыг устгасан гэж мэдэгдсэн.

Түүнчлэн хэд хэдэн нисгэгчгүй онгоц, пуужингууд Днепр болон зүүн хэсгийн Харьков хотыг онилж, нефтийн агуулахыг оносон байна. Оросын арми Украйны нийслэл Киевийг ч мөн онилсон бөгөөд дронуудын хэлтэрхий тус хотын худалдааны төвийн дээвэр дээр унаж, байшин болон хэд хэдэн машин эвдэрсэн гэж албаны хүмүүс мэдэгджээ. Нөгөөтээгүүр, ОХУ-ын өмнөд хэсгийн Краснодар хотод баасан гарагийн өглөө дэлбэрэлт болсны улмаас орон сууц, оффисын барилга мөн гэмтэж, сүйрсэн байна.

Энэ талаар тус бүс нутгийн захирагч Вениамин Кондратьев “Украины хоёр нисгэгчгүй онгоцноос болж барилга байгууламжид тодорхой хэмжээний хохирол учирсан ч чухал дэд бүтэц эвдэрсэнгүй. Хамгийн гол нь хүний ​​амь эрсдээгүй" гэж мэдэгджээ. Талуудын довтолгоо сүүлийн саруудад эрчимжиж байгаагаас гадна Украины цохилт мөн нэмэгдэж байгааг шинжээчид хэлж байна.

Эх сурвалж: BBC
 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна