Хувийн тэтгэврийн санд 63.4 тэрбум төгрөгийн хуримтлал үүсжээ

Монгол Улсын Гавьяат цол олгоно гэх зараар бусдыг залилжээ.
Тодруулбал, цахим орчинд зар байршуулж “төрийн дээд одон, медаль олгоно” хэмээн бусдыг залилж хохироох тохиолдол бүртгэгдэж байна. Төрийн болон хувын хэвшлийн байгууллагад ажиллаж байсан С, А, Д нар бүлэглэн бусдад “гавьяат цол авч өгнө” хэмээн 30 сая төгрөгөөр залилж хохироосон хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн 17.3.1 дэх хэсэгт зааснаар ялагдагчаар татан шалгаж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.






