Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 12 дугаар сарын 30-наас 2025 оны 1 дүгээр сарын 5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 1 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 6 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 854 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 843 хэрэг шалгагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд орон нутагт болон нийслэлд 6 объектод нэгжлэг хийв.

thumbs-up 1
thumbs-down 0
love 0
haha 0
wow 0
sad 1
angry 0
mongolian-flag 0